Аймгийн Засаг даргын тамгын газар, Төрийн албаны салбар зөвлөл, Сайнцагаан сумын ЗДТГазар, Аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран “Хөдөлмөр, зуучлалын өдөрлөг”-ийг 10 сарын 10 өдөр зохион байгууллаа.Тус өдөрлөгийн үеэр 30 ААН байгууллага 152, Төрийн албаны салбар зөвлөлд ирсэн 105 сул чөлөөтэй ажлын байруудыг тус тус танилцуулж, ажил идэвхтэй хайж байгаа 167 иргэн ажлын байрны зарыг сонирхож 82 иргэн ажлын байранд анкет бөглөн ярилцлагад орсон. Ярилцлагад орсон иргэдээс газар дээр нь 35 хүнийг ажлын байранд зуучилж ажиллалаа.