Мэдээ, мэдээлэл

ОРОС ХЭЛНИЙ БҮСИЙН ОЛИМПИАДАД ОРОЛЦЛОО

2022 оны 10 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд Улаанбаатар хот дахь Русский дом, Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэл болон Говьсүмбэр аймгийн ЗДТГ хамтран зохион байгуулсан “Орос хэл, соёлын бүсийн арга хэмжээнд Дундговь, Дорноговь, Төв, Говьсүмбэр, Өмнөговь аймгийн багш, сурагчид олимпиад, орос дуу шүлгийн тэмцээн гэсэн төрлүүдэд оролцлоо.

Дундговь аймгаас 3 багш, 11 сурагчийн бүрэлдэхүүнтэй оролцсоноос 12-р ангийн олимпиадад Цэгц билиг сургуулийн 12б ангийн сурагч Б.Сугаржаргал шалгарч ОХУ-д 100% тэтгэлгээр суралцах эрх, багш нарын төрөлд Цэгц билиг сургуулийн багш Д.Аравхаан шалгарч мөн ОХУ-д үнэ төлбөргүй мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдах эрхээр шагнагдаж дууны төрөлд Цэгц билиг сургуулийн 7а ангийн сурагч Л.Болормаа тусгай байранд шалгарсан амжилт үзүүллээ.

Арга хэмжээнд оролцоход Дундговь аймгийн ЗДТГ-аас Говьсүмбэр аймагт ирэх, очих шатахууны зардал, жолоочийн 2 хоногийн томилолтын зардлыг хариуцаж ажиллалаа.

Ирэх жилийн Орос хэл, соёлын бүсийн арга хэмжээ Өмнөговь аймагт зохион байгуулагдана. 

Мэдээ бэлтгэсэн: БШУГ-ын мэргэжилтэн А.Мөнхтуяа

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО