Дундговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь Дорноговь аймгийн Ахмадын хороо ТББ-тай хамтран ажиллах гэрээг үзэглэн Ахмад настны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан ӨДРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ 2022 оны 10 сарын 17-ны өдөр эхлүүлээд байна. Өдрийн үйлчилгээг 10 хоногийн хугацаатай зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн ээлжинд нийт 80 ахмад настан хамрагдаж байна.