Мэдээ, мэдээлэл

"ЦЭГЦ БИЛИГ" СУРГУУЛЬ АНГЛИ ХЭЛНИЙ ЗӨВЛӨГЧ СУРАГЧ ХӨТӨЛБӨРТ ШАЛГАРЛАА

 Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны А/145 дугаар тушаалаар батлагдсан “Бүх нийтийн англи хэлний суралцахуйг дэмжих арга хэмжээг хэрэгжүүлэх төлөвлөгөө”-ний 4.2.4.1.3-д заасны дагуу БСҮХ-ийн Гадаад хэлний төв, Боловсролын ерөнхий газар, аймаг, нийслэлийн боловсрол, шинжлэх ухааны газартай хамтран ЕБС-ийн ахлах ангийн суралцагчдад зориулсан “АНГЛИ ХЭЛНИЙ ЗӨВЛӨГЧ СУРАГЧ” хөтөлбөрт Сайнцагаан сумын Цэгц билиг сургууль шалгарлаа. 

            “АНГЛИ ХЭЛНИЙ ЗӨВЛӨГЧ СУРАГЧ” хөтөлбөр нь англи хэл сайн эзэмшсэн ахлах ангийн сурагчид чиглүүлэгч багшийн удирдлага дор зөвлөгчөөр ажиллаж, бусад сурагчдын англи хэлний түвшинг ахиулахад суралцахуйн дэмжлэг үзүүлэх, хамтран суралцах хөтөлбөр юм. Хөтөлбөрийн чиглүүлэгч багшаар Цэгц билиг сургуулийн англи хэлний багш Г.Наранбум, Зөвлөгч сурагчаар 2020 оны Access хөтөлбөрийн төгсөгч, 2022 оны FLEX тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж АНУ-д 1 жил амжилттай суралцаад ирсэн Цэгц билиг сургуулийн 12б ангийн сурагч Б.Билгүүн нар ажиллах юм. 

Хөтөлбөрийн зорилго:  Англи хэл сайн эзэмшсэн, бусдыгаа манлайлагч, бусадтай мэдлэгээ хуваалцах чин хүсэлтэй сурагчид нь англи хэл сурах хүсэл эрмэлзэлтэй хамтран суралцагчдад англи хэлний мэдлэгээ хуваалцаж, тэднийг дэмжих мөн өөрийгөө хөгжүүлэх, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх, цаашлаад гадаад, дотоодын их дээд сургуулиудын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахад дэмжлэг үзүүлэхэд оршино.

Дээрх хөтөлбөрт хамрагдсанаар сурагчид:

  • эзэмшсэн мэдлэгээ бусад сурагчидтай хуваалцах;
  • харилцааны ур чадвараа хөгжүүлж, суралцагчид хамтдаа хөгжих;
  • чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх;
  • сурагч, хамтран суралцагчидтайгаа хамт хөгжих;
  • нийгмийн олон талт үйл ажиллагаанд оролцох ур чадвараа хөгжүүлэх;
  • гадаад, дотоодын их, дээд сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахад давуу тал болно.

Хөтөлбөр хэрэгжих хугацаа: 2022.10.24-2023.05.31

Мэдээлэл бэлтгэсэн. БШУГ-ын мэргэжилтэн А.Мөнхтуяа

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО