Газрын харилцаа, Барилга, хот байгуулалтын газар: Үндэсний Монгол хэл, бичгийг сурах, сургах түгээн дэлгэрүүлэх, сурч эзэмших, Монгол бичгийг сэргээн хэрэглэх төрийн бодлогын хэрэгжилтийг идэвхжүүлэх “Үндэсний бичиг-III” хөтөлбөрийн хүрээнд Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын албан хаагчид Үндэсний бичгийн дунд шатны мэдлэг олгох модуль сургалтад амжилттай суралцаж батламжаа гардан авлаа. Сургалтыг Эрдмийн далай цогцолбор сургуулийн МХУЗ-ын багш Ц.Мөнгөнчимэг удирдан явууллаа.