Энэ онд сүрьеэгийн өвчлөл өндөртэй сумдын хүн амын дунд “СҮРЬЕЭГҮЙ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ ХАМТДАА” идэвхитэй илрүүлэг үзлэгийг зохион байгуулж байгаа билээ. Энэ хүрээнд 2022 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр буюу өнөөдөр Сайнцагаан суманд сүрьеэгийн идэвхитэй илрүүлэг үзлэг хийгдэж эхлээд байна. Үзлэгт Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэй баг ажиллаж Нэгдсэн эмнэлгийн зөөврийн рентген аппаратыг Сайнцагаан сумын эрүүл мэндийн төв дээр суурилуулан цээжний рентген оношилгоог хийн сүрьеэ, дүрс оношилгооны эмч нар газар дээр нь ажиллаж эмчийн үзлэг дүгнэлтийг хийн, зөвлөгөөг өгч ажиллаж байна. 2022 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Өлзийтмандал, Боржигонмандал өрхийн эрүүл мэндийн төвүүд дээр үзлэг зохион байгуулагдана.