Малчин өрхийн малжуулах арга хэмжээний хүрээнд Хулд, Дэлгэрхангай сумдын 5 өрхийн залуу малчдад нийт 25 сая төгрөгийн 321 толгой мал олгосон ба малчдад олгож буй малын эрүүл мэнд, вакцин хийлгэсэн байдал, малын шүдийг тухай бүр шалгаж, анхан шатны хяналт хийж ажилласан.