Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, ЖАЯКА олон улсын байгууллага /Монгол улс дахь ХБИ-ний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх нь төсөл 2 (DPUB2)/ хамтран Ажлын байрны дадлагажуулагчийн талаарх анхан шатны болон ААНБ-уудад зориулсан нөлөөллийн сургалтыг 2022.10.25-ны өдөр Дундговь аймагт зохион байгууллаа.
Сургалтад төрийн болон төрийн бус байгууллага, аж нэгж байгууллагын төлөөлөл нийт 40 хүнийг хамрууллаа.