БШУГ: Боловсролын үнэлгээний төвөөс Монгол Улсын Засгийн газрын 2021 оны "Бүх нийтийн англи хэлний суралцахуйг дэмжих арга хэмжээг батлах тухай" 372 дугаар тушаалын хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны А/145 дугаар тушаалаар "Бүх нийтийн англи хэлний суралцахуйг дэмжих арга хэмжээг хэрэгжүүлэх төлөвлөгөө" батлагдсаны дагуу төгсөгчдийн Англи хэлний мэдлэг, чадварыг оношлох, үнэлэх зорилготой ТОЭФЛ Жуниор англи хэлний шалгалтыг Эрдмийн далай цогцолбор сургууль, Говийн ирээдүй цогцолбор сургууль, Эрдэнэдалай сумын 60 сурагчдыг хамруулан зохион байгуулж ажиллаж байна.Шалгалтыг сонсож ойлгох чадвар, англи хэлний утга, хэлбэр, уншаад ойлгох чадвар гэсэн 3 түвшинд 2 цаг 30 минутын шалгалт, мөн шалгалтад хамрагдсан шалгуулагчид, англи хэлний багш нараас санал асуулга зохион байгуулж ажиллалаа. Уг шалгалт нь Common European Framework of Reference (CEFR)-ийн дагуу сурагчийн чадварын түвшнийг олон улсын стандартын дагуу үнэлэх боломжтой юм.
Мэдээллийг бэлтгэсэн. БШУГ-ын мэргэжилтэн М.Энхтуяа