Дундговь аймгийн Стандарт ХЗХ-ээс төсвийн ерөнхийлсөн захирагч нартай байгуулсан 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний дагуу ундны эх үүсвэрийг хамгаалж хаших, ундаргыг сайжруулах асуудал тусгагдсан. Энэхүү ажлын хүрээнд Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутагт орших “Хоолойн гашуун” гэдэг газрын хүн малын ундны ус, худгийн хамгаалалтыг сайжруулж, тус хэлтсийн хамт олны зүгээс шинээр худгийн кольцо суурилуулж, тагийг хийж гүйцэтгэлээ. Ингэснээр худагт шороо хог орох явдал багас ч, бог мал унаж ойчих эрсдэлээс урьдчилан сэргийлж байна. Худгийн ундны усыг хамгаалснаар малчид иргэддээ тус байгууллагын хамт олны зүгээс дэмжин тусалж байгаагийн илрэл юм. Энэхүү ажлыг хийлцсэн нийт ажлын хамт олондоо талархаж байгаа илэрхийлье.