Мэдээ, мэдээлэл

Газрын харилцааны "Киоск" машин хэрэглээнд нэвтэрлээ

Газрын харилцааны талаарх төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, түргэн шуурхай хүргэх зорилгоор Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын баталсан стандартын дагуу үйлдвэрлэгдсэн “Киоск” машиныг хэрэглээнд нэвтрүүлж байна.

Газрын харилцааны Киоск машин нь иргэд, аж ахуй нэгж, байгууллагуудад газрын харилцаатай холбоотой нийт 70 орчим төрлийн үйлчилгээ үзүүлэх боломжтой ба 52 төрлийн өргөдлийг цахимаар өгөх, 12 төрлийн мэдээлэл, лавлагаа, тодорхойлолтыг үнэ төлбөргүй хэвлэн авах, мөн цахим хүсэлт, өргөдлийнхөө шийдвэрлэлтийн явцыг шалгах, цахим гэрээ, гэрчилгээ үүсгэх, газрын төлбөр шалгах, газрын төлбөрөө QR-аар төлөх зэрэг үйлчилгээнүүдтэй болно.

Энэхүү киоск машин нэвтэрснээр газрын харилцааны салбар дахь шаардлагагүй шат дамжлагыг цөөлөх, очер дараалал бууруулах, төрийн үйлчилгээг ил тод, түргэн шуурхай хүртээмжтэй болгоход томоохон ахиц авчрах юм.

Хэрэглэгч үйлчилгээг өөрийн регистрийн дугаар болон системд бүртгэлтэй утасны дугаараа ашиглан нэвтэрч, үйлчилгээ авах боломжтой юм.

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО