Мэдээ, мэдээлэл

ЦАХИМ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Ус, цаг уур орчны шинжилгээний төв. 2022 оны 11 дүгээр сарын 23-нд УЦУОШТөвөөс цахим өдөрлөг зохион байгууллаа. Уг өдөрлөгийн хүрээнд байгууллагын үйл ажиллагаа, гаргаж буй бүтээгдэхүүн үйлчилгээний тухай, мөн цаг уурын шинжлэх ухааны танин мэдэхүйн видео, 2017 оноос хойш Дундговь аймагт ажиглагдсан аюулт болон гамшигт үзэгдлийн мэдээлэл, хүйтний улирлын төлөв мэдээ гээд нийт 1 цаг 49 минутын шууд дамжуулалт хийж ирсэн асуултад тухай бүр хариулт өгч ажиллаа. Мөн энэ өдөр байгууллагад барометр засвар үйлчилгээ хийлгэхээр ирсэн 2 иргэн, цаг агаарын тодорхойлолтоор 3 иргэнд тус тус үнэ төлбөргүй үйлчилж, хүйтний улирлын төлөв мэдээ, байгууллагын үйл ажиллагааны талаар тараах материал өглөө. Мөн өдөрлөгийн хуваарийн дагуу ЭДЦС-ийн Ё.Эрдэнэжаргал багштай 4г ангийн 35 сурагчдад цаг уурын анхан шатны ойлголт, цаг агаар ба хувцаслалт сэдвээр мэдээлэл хүргэж, идэвхтэй оролцсон сурагчдад гарын бэлэг гардуулав. Бяцхан сурагчиддаа сурлагын өндөр амжилт хүсье.

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО