Дэлхийн чанарын өдөр, Үндэсний чанарын 7 хоногийг тохиолдуулан Дундговь аймаг дахь Политехник коллежийн Хоол үйлдвэрлэлийн ангийн 20 оюутанд Нийтээр нь үйлчлэх хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд мөрдөх эрүүл ахуйн дадал MNS CAC/RCP 39:2011 стандартын талаар Чанарын баталгаажуулалтын мэргэжилтэн Д.Дэнсмаа, Монгол Улсын стандартын мэдээлэл, лавлагааны талаар Салбар сангийн мэргэжилтэн Т.Төрбат, Хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын талаар Улсын шалгагч Б.Батцоож тус тус мэдээлэл хийлээ. Оюутнуудын асуусан асуултуултанд дэлгэрэнгүй хариулт өглөө.