Мэдээ, мэдээлэл

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭД ЧУУЛЛАА.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдрийг угтан "Боломжийг бүгдэд" уриан дор хөгжлийн бэрхшээлтэй иргэд чууллаа. Чуулганд 15 сумын засаг дарга, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл 120 гаруй иргэд оролцож аймгийн удирлагуудад санал хүсэлт, 2023 онд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн төлөвлөгөөнд хийгдэх ажлын саналыг уламжиллаа. Мөн аймгийн хэмжээнд зохион байгуулсан БОЛОМЖИЙГ БҮГДЭД аяны үр дүнг тайлагнаж тэргүүн байр эзэлсэн албан байгууллага, аж ахуйн нэгж, сумдад шагналыг гарууллаа. Тус аянд шилдэг төрийн байгууллагаар Онцгой байдлын газар, Дэрэн сумын соёлын төв, шилдэг аж ахуйн нэгжээр Дэлгэрхангай сумын Хаан банк тооцооны төв, шилдэг сумаар Дэрэн, Хулд сумууд, Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангаж байгаа шилдэг ажил олгогчоор Ган-Илч ХХК шалгарлаа.

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО