Тэгш хамруулах боловсролыг дэмжих төслөөс тэгш хамран сургах боловсролын ач тус, үр нөлөөг эцэг эх, олон нийтэд таниулан сурталчлах, энэ талаарх үйл ажиллагаанд тэдний оролцоо, санаачилгыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн сургалтыг Боловсрол, шинжлэх ухааны газарт амжилттай зохион байгууллаа.
Тус сургалтанд сургууль, цэцэрлэгийн эцэг эхийн төлөөлөл, аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийн холбооны салбарын төлөөллөөс бүрдсэн нийт 30 гаруй эцэг эхчүүд хамрагдлаа.