Орон нутгийн өмчийн 25 байгууллагын 33 ашиглалтгүй барилга байгууламжийг ашиглах зорилгоор 199 иргэн, хуулийн этгээдтэй түрээсийн гэрээг байгуулан, түрээсээр эзэмшүүлэн, орлогын 30 хувийг орон нутгийн орлогын дансанд төвлөрүүлэн ажиллалаа.
2022 онд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар ашиглалтгүй байгаа нийт 9 байгууллагын 221.2 сая төгрөгийн балансын үнэ бүхий 13 автомашиныг дуудлагаар худалдах, 6 байгууллагын ашиглалтын шаардлага хангахгүй болсон 67.9 сая төгрөгийн балансын үнэ бүхий 8 ширхэг автомашиныг актлах, 2 байгууллагын 68.7 сая төгрөгийн балансын өртөгтэй 2 ширхэг автомашиныг хэрэгцээт байгууллагад шилжүүлэх, 3 байгууллагын нийт 232.9 сая төгрөгийн балансын үнэ бүхий 6 ширхэг барилгыг үнэлгээ тогтоон худалдах, 2 байгууллагын нийт 122.2 сая төгрөгийн балансын үнэ бүхий 2 ширхэг барилгыг балансаас балансад шилжүүлэх, 6 байгууллагын нийт 775.2 сая төгрөгийн балансын үнэ бүхий ашиглалтын шаардлага хангахгүй болсон 12 ширхэг барилгыг актлах, нийт 322.4 сая төгрөгийн балансын үнэ бүхий 438 ширхэг ашиглалтын шаардлага хангахгүй болсон машин тоног төхөөрөмж, тавилга эд хогшлыг акталж данснаас хасах, нийт 4 байгууллагын 30 ширхэг илүүдэлтэй ашиглахгүй байгаа тоног төхөөрөмж, тавилга эд хогшлыг дутагдалтай байгаа 6 байгууллагад балансаас балансад шилжүүлэхээр шийдвэрлүүлэн, тогтоолыг хэрэгжүүлж, хөрөнгийн ашиглалтыг 80 хувьд хүргэлээ.