Орон нутгийн өмчит 25 хуулийн этгээдийн 199 түрээсийн гэрээг баталгаажуулж, жилийн эцсийн байдлаар орон нутгийн төсөвт 19.5 сая төгрөгийн түрээсийн орлого төвлөрүүллээ. Мөн орон нутгийн өмчит байгууллагын акталсан хөрөнгө, барилга, их засвараас гарсан материалыг худалдан борлуулахад хяналт тавьж, жилийн эцсийн байдлаар орон нутгийн хөрөнгө борлуулсны орлогын 100080000962 тоот дансанд 47.7 сая төгрөг төвлөрүүлээд байна.
2022 онд нийт орон нутгийн орлогын дансанд 53 сая төгрөгийн орлого төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байгаагаас 67.2 сая төгрөгийн орлого төвлөрүүлэн ажилласан бөгөөд орлого төвлөрүүлэлт 100 хувьтай байна.
2021 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 4 нэр төрлийн 760,739,924 төгрөгийн их засварын ажил хийгдэж барилга байгууламжид сайжруулалтаар бүртгэж авсан.
Орон нутгийн хөрөнгө оруулалтаар нийт 18 байгууллагад 871,495,382 төгрөгийн хөрөнгө бэлтгэгдсэн үүнээс 151,949,207 төгрөгийн тээврийн хэрэгсэл, 113,315,000 төгрөгийн тоног төхөөрөмж, 234,539,105 төгрөгийн засварын ажил бэлтгэгдэж, Орон нутгийн хөгжлийн сангаар 24 нэр төрлийн 2,922,030,646 төгрөгийн хөрөнгө бэлтгэгдсэн үүнээс 557,550,000 төгрөгийн тээврийн хэрэгсэл, 1,503,448,794 төгрөгийн үндсэн хөрөнгө бэлтгэгдэж, 284,442,895 төгрөгийн их засвар хийгдэж барилга байгууламжийн дансанд сайжруулалтаар бүртгэж, нийт бүртгэгдэх ёстой хөрөнгийн 95 хувь нь бүртгэсэн.
Аймгийн ИТХ-аар 2022 онд
орон нутгийн өмчийн харилцаатай холбоотой нийт 39 тогтоол гарч үүнээс 9
байгууллагын 221.2 сая төгрөгийн балансын үнэ бүхий 13 автомашиныг дуудлагаар
худалдах, 6 байгууллагын ашиглалтын шаардлага хангахгүй болсон 67.9 сая төгрөгийн
балансын үнэ бүхий 8 ширхэг автомашиныг актлах, 2 байгууллагын 68.7 сая
төгрөгийн балансын өртөгтэй 2 ширхэг автомашиныг хэрэгцээт байгууллагад
шилжүүлэх, 3 байгууллагын нийт 232.9
сая төгрөгийн балансын үнэ бүхий 6 ширхэг барилгыг үнэлгээ тогтоон худалдах, 2
байгууллагын илүүдэлтэй ашиглахгүй байгаа нийт 122.2 сая төгрөгийн балансын үнэ
бүхий 2 ширхэг барилгыг балансаас балансад шилжүүлэх, 6 байгууллагын нийт 775.2
сая төгрөгийн балансын үнэ бүхий ашиглалтын шаардлага хангахгүй болсон 12
ширхэг барилгыг актлах, нийт 322.4 сая
төгрөгийн балансын үнэ бүхий 438 ширхэг ашиглалтын шаардлага хангахгүй болсон
машин тоног төхөөрөмж, тавилга эд хогшлыг акталж данснаас хасах, нийт 4
байгууллагын 30 ширхэг илүүдэлтэй ашиглахгүй байгаа тоног төхөөрөмж, тавилга эд
хогшлыг дутагдалтай байгаа 6 байгууллагад балансаас балансад шилжүүлэхээр шийдвэрлүүллээ.