Мэдээ, мэдээлэл

ДУНДГОВЬ ЖҮДО АКАДЕМИЙН 1 ЖИЛИЙН ОЙ БОЛЛОО

Дуу хуурын өлгий нутаг Дундговь аймагт Монголын Жүдо Академийн салбар үүд хаалгаа нээгээд 1 жил болж байна. Дундговь аймгийн Засаг дарга Цагаанхүүгийн Мөнхбатын санал, санаачлагын дагуу үүсгэн байгуулагдсан энэхүү салбарт нийт 80 гаруй хүүхдүүд суралцаж жүдо бөхөөр идэвхтэй хичээллэж байна. Саяхан явагдсан Хангайн бүсийн АШТ-ээс ДЖА нийт 7 медаль хүртэж Өсвөр үеийн УАШТ-ий 13 эрх аваад байгаа юм.

Дундговь салбарын 1 жилийн ойн хүрээнд Монголын Жүдо Академийн Дасгалжуулагч, тамирчид Мандалговь хотод зочилж Бүс гардуулах ёслолд оролцон, хамтарсан бэлтгэл хийж, 2023 оны Залуучуудын УАШТ-ний мөнгөн медальт Х.Ариунтунгалаг, хүрэл медальт У.Билэгт нар Дундговийн Жүдо академид хичээллэж буй хүүхдүүдэд өөрсдийн дархан мэхнээсээ зааж сургасан байна.

Дундговь Жүдо Академийн Ахлах дасгалжуулагч Ж.Батсайхан, дасгалжуулагч Х.Пүрэвдэлгэр болон бүх суралцагч нарт 1 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлж, амжилт ялалт, аз жаргалын дээдийг хүсэн ерөөе!Жүдо бөхийг Монгол оронд хөгжүүлэн түгээх их үйлсэд хувь нэмрээ оруулж, сэтгэл зүтгэл гарган тусалж байгаа аймгийн Засаг дарга Ц.Мөнхбатад тус академийн хамт олноос талархал илэрхийлсэн юм.

Бидний хамтын ажлын үр дүнд эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд дуурсгах олон сайн тамирчид Дундговь аймгаас төрөн гарах болтугай!

МОНГОЛЫН ЖҮДО АКАДЕМИ - ХАМТЫН ХҮЧ АМЖИЛТ!

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО