“Алсын хараа-2050” урт хугацааны бодлого, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, “Шинэ сэргэлтийн бодлого” зэрэг дунд хугацааны бодлогын хүрээнд Монгол Улсын хэмжээнд хэрэгжих “Оёдлын салбарын кластер-2000” төслийн Монголын ногоон хөгжил оёдлын үйлдвэр, худалдааны хамтын зөвлөл нийгэмд үйлчлэх ТББ-ын тэргүүн Л.Мягмаржав Дундговь аймагт ирж аймгийн Засаг даргатай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Тус санамж бичигт Төр-хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын идэвхтэй түншлэлд тулгуурлан орон нутгийн эдийн засгийн хараат бус бие даасан байдлыг нэмэгдүүлэх бэхжүүлэх, үйлдвэрлэлийг дэвшилтэт техник, технологи, инновацид тулгуурлан хөгжүүлж, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ болон үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх, Дундговь аймагт орчин үеийн өндөр үр ашигтай техник, технологи, кластерийн бүтэц, зарчим дээр суурилсан үйлдвэрлэлийн орчинг бүрдүүлэх замаар 160 ажлын байрыг шинээр бий болгон экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлоход чиглэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх “Оёдлын кластерийн загвар дэд төв”-ийг бий болгох зэрэг ажлууд тусгагдсан байна.