Иргэдийн сайн дурын үндсэн дээр байгуулагдан архинд донтох өвчнийг эдгэрүүлэх чиглэлээр орон нутагтаа тогтвортой үйл ажиллагаа явуулж буй аймгийн “Говийн хийморь” бүлэг эдүгээ 10 жилийн ойтойгоо золгож байна.
Тус бүлгийн 10 жилийн ойн арга хэмжээний хүрээнд өнгөрөгч сард аймгийн төвд нэгдсэн болон төрөлжсөн уулзалт ярилцлага, урлагийн тоглолт, театрчилсан тоглолт зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж, Улаанбаатар хот болон 14 аймгийн 40 гаруй бүлгийн 500 орчим иргэд хүрэлцэн ирж оролцсон байна.
Анх 2013 онд 3 хүн архины хэрэглээнээс сайн дураараа татгалзаж Говийн хийморь бүлгийг байгуулж байсан бол өнөөдөр аймгийн хэмжээнд 100 орчим хүн архины хэрэглээнээс татгалзаж, архинд донтох өвчнөөс ангижрах эдгэрэх чиглэлээр АА бүлэгт нэгдэж, үйл ажиллагаанд идэвхитэй оролцож байна.