Хавартаа салхи, шороон шуурганы давтамж нэмэгдэж байгаагаас гадна өвс тэжээл хомсдох үеэр малын тарга хүч муудан хээлтэй мал бодисын солилцооны гүн хямралд өртдөг байна. Энэ үед төрөлт удаашрах, бэрхтэх, сав урвах, хаг саатах зэрэг хүндрэл элбэг тохиолддог бөгөөд аймгийн Мал эмнэлгийн газрын эмч нарын түргэн тусламжийн баг шуурхай үйлчилж таван төрлийн малд эх барихын тусламж үзүүлэх, кесар хагалгаа хийх, сав тайрах, хаг салгах ажилбаруудыг хийж байна.
Мэргэжлийн эмч нарын зүгээс малчид, мал бүхий иргэдэд дараах зөвлөгөөг хүргэж байна:
Мал өөрөө төрөх боломжгүй нь мэдэгдмэгц өөрсдөө дур мэдэн оролдохгүй, цаг алдалгүй харъяа багийн малын эмчдээ мэдэгдэх Төллөсний дараа 30 минутаас 3 цагийн дотор хаг нь унаагүй тохиолдолд яаралттай эмнэлгийн тусламж авах Төллөсний дараа савны ам нээлттэй байх учир сав нь амархан гадагшилдаг учир дөнгөж төллөсөн хонь, ямааг мотоцикл дээр дүүрэхгүй байх Гадагшилсан савыг эмнэлгийн тусламж иртэл аль болох цэвэр байлгах арга хэмжээ авах Эмчилгээ хийлгэсний дараа эмчийн зөвлөгөөг нарийн мөрдөх хэрэгтэй