Аймгийн Засаг даргын санаачилгаар 05 сарын 15-аас эхлэн Засаг даргын орлогчоор ахлуулсан “Аймгийн төвийн иргэдийн амьдрах орчны эрүүл, аюулгүй байдлыг хангуулах” ажлын хэсэг, дэд хэсгүүд дараах бүрэлдэхүүнтэй байгуулагдлаа.
Үүнд: Сайнцагаан сумын Засаг даргаар ахлуулсан “Сайнцагаан сумын хаяг, хаягийн байгууламжийг холбогдох хууль журамд нийцүүлэх дэд ажлын хэсэг” Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргаар “Барилга байгууламж, дуусаагүй барилга, замын эвдрэлийг нөхөн сэргээх дэд ажлын хэсэг”Сайнцагаан сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан “Ногоон байгууламж, хог хаягдал, эзэнгүй муур, нохойны устгал зэрэг орчны аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангуулах дэд ажлын хэсэг” Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан “Зорилтод бүлгийн өрхийн болон нийтийн эзэмшлийн байгууламжийн сүлжээ, цахилгааны кабель утас, галын аюулгүй байдлыг хангуулах дэд ажлын хэсэг”Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргаар ахлуулсан “Нийтийн эзэмшлийн талбай болон сургуулийн орчинд хүүхдийн аюулгүй байдлын стандартыг хангуулах дэд ажлын хэсэг”Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн даргаар ахлуулсан “Байгууллага, аж ахуй нэгжийн орчны 50 метрийн аюулгүй байдлыг хангуулах дэд ажлын хэсэг”Ажлын дэд хэсгүүд аяны хүрээнд аймгийн төвийн иргэдийн оролцоотой амьдрах орчны эрсдэлийн үнэлгээ хийх, эрсдэлийг арилгах арга хэмжээг шат дараатайгаар зохион байгуулах юм.
Иймд иргэн та амьдрах орчны эрүүл, аюулгүй байдлыг хангах аянд идэвхтэй оролцон, санал хүсэлтээ ирүүлж хамтран ажиллахыг хүсэж байна.