Улсын чанартай авто зам дагуу 2021 оноос эхлэн аймгийн аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн. Тус ногоон байгууламжийн хашааг шинэчлэх ажлыг "Дундговио ногооруулъя" хөтөлбөрөөс санхүүжүүлэн аймгаас гарах Цагдаагийн постоос Шаргын хөшөө хүртэл нийт 10046 метр хашаажуулах ажлыг Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Сайнцагаан сумын Засаг даргын тамгын газар, Хот тохижуулах газар болон "Ногоон ажлын байр" хөтөлбөрийн хүрээнд түр ажлын байраар хангагдсан 10 хүн хийж гүйцэтгэв.