Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн”, “Дундговио ногооруулъя” хөтөлбөрийн хүрээнд "Дундговио ногооруулъя" үзэсгэлэн худалдааг 2 дахь жилдээ "Мандал худалдааны төв"-ийн гадна талбайд 05 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Үзэсгэлэнгийн үеэр нийт 17 төрлийн модны тарьц суулгац, 24 төрлийн мод тарих арчлах багаж хэрэгсэл тоног төхөөрөмж, 15 төрлийн нарийн ногоо, хүнсний ногооны үр, зүлэгний үр, мандлын цэцгийн үр, 3 төрлийн ногооны үрсэлгээ худалдаалагдаж, мэргэжлийн байгууллагууд газар дээр нь зөвлөгөө мэдээлэл өглөө.
Байгаль орчин, аялал жуулчлалын газраас "И-Монголиа"-д нэвтэрсэн үйлчилгээний талаар, дахивар хог хаягдлаа хаана тушаах, сайжруулсан ариун цэврийн байгууламжтай хэрхэн болох, байгаль орчны тэмдэглэлт өдрүүдийн мэдээллийг иргэдэд хүргэлээ.
Нийт 350 орчим иргэн үзэж сонирхож, худалдаа хийж, зөвлөгөө мэдээлэл авч оролцсон байна.Оролцсон иргэд болон хамтран зохион байгуулсан байгууллагууддаа талархал илэрхийлье.