Мэдээ, мэдээлэл

ОЛОН УЛСЫН ГЭР БҮЛИЙН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН “МИНИЙ ГЭР БҮЛ-МИНИЙ ҮНЭТ ЗҮЙЛ” НӨЛӨӨЛЛИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хамтдаа хөгжих, гэр бүлийн орчинд найрсаг, таатай уур амьсгалыг бүрдүүлэх, иргэд олон нийтэд гэр бүлийн боловсрол олгох үйл ажиллагааг сурталчлан таниулах зорилгоор байгууллагын "Эцэг эхийн зөвлөл"-үүдийн дунд “Дэвжээ” тэмцээнийг зохион байгуулж, шагналт 3 байрыг шалгарууллаа.Үүнд: “ТЭРГҮҮН БАЙР” Дундговь аймгийн Сайнцагаан сумын Засаг даргын Тамгын газрын "Эцэг эхийн зөвлөл" “ДЭД БАЙР” Дундговь аймгийн Онцгой байдлын газрын "Эцэг эхийн зөвлөл" “ГУТГААР БАЙР”-нд Дундговь аймгийн Эрүүл мэндийн газрын "Эцэг эхийн зөвлөл"-үүд тус тус шалгарлаа. Гэр бүлийн үнэ цэнэ, хамтын амьдралын утга учир, эцэг эхийн үүрэг хариуцлагыг таниулах, үр хүүхдээ хөдөлмөрч, шударга, ёс суртахуунтай иргэн болгон төлөвшүүлэн хүмүүжүүлж буй гэр бүлийг олон нийтэд сурталчилах, алдаршуулах зорилгоор аймгийн "Шилдэг гэр бүл"-ийг 9 төрлөөр шалгарууллаа. Үүнд: 1. Авьяаслаг гэр бүл- Г.Эрдэнэбат /Луус сум/ 2. Оюунлаг гэр бүл- Д.Баатар /Эрдэнэдалай сум/ 3. Бүтээлч гэр бүл- Ж.Рэнцэндагва / Сайнцагаан сум/ 4. Спортлог гэр бүл- Ц.Батбилэг / Сайнцагаан сум/ 5. Малчин гэр бүл- А.Шонхор / Сайнцагаан сум / 6. Өнөр гэр бүл- Ж.Батсүх/ Эрдэнэдалай сум / 7. Хүмүүнлэг гэр бүл- Д.Нямсүрэн /Сайнцагаан сум/ 8.Залуу манлайлагч гэр бүл- Б.Түвшинтөгс/Сайнцагаан сум/ 9. Өв соёлоо түгээн дэлгэрүүлэгч гэр бүл- А.Таяа /Сайнцагаан сум /нар тус тус шалгарлаа. Шалгарсан нийт гэр бүлүүд болон байгууллагын дэргэдэх "Эцэг эхийн зөвлөл"-үүдийн алба хаагчддаа баяр хүргэж, гэр бүлд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Хамтран ажилласан байгууллагуудад ТАЛАРХАЛ илэрхийлье. Дундговь аймгийн Цагдаагийн газар

ДУНДГОВЬ АЙМГИЙН ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО