Тус аймагт энэ онд улсын төсвөөс 1,1 тэрбум төгрөгийн дүнтэй ЖДҮ-ийн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт хуваарилагдсанаас 1,9 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн 19 төсөл хүсэлт ирүүлж, нарийвчилсан судалгааны шатанд Сайнцагаан, Сайхан-Овоо, Эрдэнэдалай, Баянжаргалан сумдын 1,5 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий 14 төсөл шалгаран үлдсэн.
Нарийвчилсан судалгаа хийх ажлын хэсгийн үнэлгээнд: Эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр 228,3 сая төгрөг хүссэн 3 төсөл, Хүнсний ногооны зоорь барих чиглэлээр 338,4 сая төгрөгийн санхүүжилт бүхий 3 төсөл, Оёдлын үйлдвэрийн чиглэлээр 100,0 сая төгрөгийн санхүүжилт хүссэн 1 төсөл, Арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр 80,0 сая төгрөгийн санхүүжилт хүссэн 1 төсөл, Хүлэмжийн аж ахуйн чиглэлээр 229,5 сая төгрөгийн санхүүжилт хүссэн 2 төсөл, Мал эмнэлэгийн үйлчилгээ 149,3 сая төгрөгийн 2 төсөл, Мах, махан бүтээгдэхүүн боловсруулах чиглэлээр 398,9 сая төгрөгийн 2 төсөл тус тус хамрагдлаа.