Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бэлчээрийн үлийн цагаан оготнотой тэмцэж буй Говь-Угтаал, Цагаандэлгэр, Сайнцагаан, Дэрэн, Дэлгэрцогт, Адаацаг, Эрдэнэдалай сумдын ажлын хэсгийн бүрэлдэхүүний гүйцэтгэж байгаа ажлын явцад 2023 оны 04 сарын 24-27-ны өдрүүдэд аймгийн ХХААГ-ын Мал үржүүлэг, технологийн ажил үйлчилгээний хяналтын улсын байцаагч Б.Батгэрэл,
Бэлчээр, худаг ус хариуцсан мэргэжилтэн Д.Бямбадорж нар хяналт хийж, мөн Ургамал хамгаалал, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Мэрэгч судлалын лабораторийн судлаач, доктор Д.Цэвээндорж, судлаач Д.Бат-Эрдэнэ нар бэлчээрийн хөнөөлт мэрэгч үлийн цагаан оготно тархсан тархалтын судалгаа явууллаа.
Хяналтын явцад хяналтын талбайг байгуулах, үр дүнг тооцох, будаа цацах арга техник, бичиг баримтын бүрдүүлэлтийн байдалд гарсан зөрчил дутагдлуудыг арилгуулж, бактержуулсан бэлдмэлийг хэрэглэх, үр дүнг тооцох тухай, оготнотой тэмцэхэд хими, биологи, энгийн механик арга технологиудын талаар заавар зөвлөмж, мэргэжил арга зүйгээр ханган, холбогдох мэргэжилтнүүдэд үүрэг чиглэлийг өгч ажиллалаа.