Аймгийн Засаг даргын шийдвэрээр 2023 оныг "Боловсролын чанар хүртээжмийг дэмжих жил" болгосонтой холбогдуулан Зоогийн газар, кафе, цайны газрын нийт 23 тогооч нарт 5 дугаар сарын 04-05-ны өдрүүдэд Хүнс, хөдөө аж ахуйн газар, Стандарт хэмжил зүйн хэлтэс, “Фүүд Трэйнинг Консалтинг” -тай хамтран сургалт хамруулан зохион байгууллаа. Сургалтаар Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газарт тавигдах
шаардлага MNS4946:2019 стандарт, “Технологийн карт мөрдөх” журам, “Хүнсний ногооны хорогдлын норм тооцох аргачлал”, “Хоолны шим тэжээлийн үзүүлэлт, Илчлэг тооцох аргачлал” “Хоолны газрын эрүүл ахуй”, GMP- Үйлдвэрлэлийн зохистой дадал”, “GHP-Эрүүл ахуйн зохистой дадал” сэдэвт нийт 16 цагийн хичээлээр мэдлэг мэдээллийг өгч ажиллалаа.
Мөн сургалтыг онол дадлага хослуулан тосны шинэлэг чанарыг шалгах, 1 порц хоолны давсны агууламж зэргийг зориулалтын багажаар шалгаж туршиж үзсэн нь тогооч нарын мэдлэгт үр дүн, ач холбогдолтой сургалт боллоо. Стандарт хэмжил зүйн хэлтсийн Сорилтын итгэмжлэгдсэн лабораторын үйл ажиллагаатай суралцагчдыг танилцууллаа.