Байгаль орчин, аялал жуулчлалын газрын сургалтын төлөвлөгөөний хуваарийн дагуу ерөнхий боловсролын сургуулийн "Хүмүүнлэг" сургуулийн 8 дугаар ангийн сурагчид, "Политехникийн коллеж"-ийн ойн инженерийн ангийн багш оюутнуудад мөчрөөр тарьц, суулгац хэрхэн ургуулах талаар талбайн сургалт өгсөн билээ. 14 хоногийн өмнө тарьсан улиас модны мөчир ийнхүү ургаж байна. Суулгасан мөчир 1-3 жилийн дараа тарьц, суулгац болон таны гарт очих болно.