Дундговь аймаг 2022 оны жилийн эцэст 3626.4 мянган толгой мал тоолуулсан нь өмнөх оноос 456 мянган толгой буюу 14.4 хувиар өссөн байна. Үүний дотор тэмээ 1766 толгой буюу 4.3 хувиар, адуу 24350 толгой буюу 15.5 хувь, үхэр 8809 толгой буюу 13.4 хувь, хонь 190826 толгой буюу 12.4 хувь, ямаа 230135 толгой буюу 16.8 хувиар өссөн байна. Нийт мал сүргийн 1.1 хувь нь буюу 41138 тэмээ, 2.1 хувь нь буюу 74535 үхэр, 5 хувь нь буюу 183067 адуу, 44.2 хувь буюу 1603415 ямаа, 47.6 хувь буюу 1724215 нь хонин сүрэг байна. Тэмээний тоогоор 21 аймгаас 5-р байрт орсон байна