Мэдээ, мэдээлэл

“ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар хэрэгжүүлж буй “Эрүүл Монгол Хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд эрүүл зөв, зохистой хооллолт, идэвхтэй дасгал хөдөлгөөний ач тус, эрүүл, ээлтэй орчинд ажиллаж, амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлж, бий болгох, иргэн бүрт эрүүл зөв зан үйлийг төлөвшүүлэх чиглэлээр “ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН” нэгдсэн нээлттэй мэдээллийн өдөрлөгийг аймгийн төвд 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр аймгийн Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн газар, Биеийн тамир, спортын газар хамтран зохион байгуулж явууллаа.             Тус арга хэмжээнд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Нэгдсэн эмнэлэг, Сайнцагаан сумын ЭМТөв, Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлэг, Зоонозын өвчин судлалын төв, Боржигон Мандал, Өлзийт Мандал өрхийн ЭМТөв, Хот тохижилтын газар, спортын холбоод клубүүд, Баялаг төв, хүнсний үйлдвэрлэл, худалдаа эрхлэгч аж ахуй нэгжүүд, иргэд оролцон ажиллав. Өдөрлөгийн үеэр эмнэлэг эрүүл мэндийн байгууллагуудаас эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө мэдээлэл, давс, сахар өөх, тосны зохистой хэрэглээ, зохистой хооллолт, идэвхтэй дасгал хөдөлгөөний ач холбогдолын чиглэлүүдээр тус тус мэдээлэл, сурталчилгааг хийж ажиллалаа. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хот тохижилтын газар, Баялаг төв, ариутгалын төвүүд өөрсдийн үйл ажиллагааг сурталчилахын зэрэгцээ иргэдэд байгаль орчноо хайрлан хамгаалах, мод тарих, хогийг хэрхэн ангилан ялгаж сурч, хэвших, дахин боловсруулж ашиглах, эрүүл, цэвэр орчинд амьдрах нөхцлийг хэрхэн бий болгох зэрэг үйл ажиллагааг сурталчилан таниулж, орчны өнгө үзэмж, эрүүл амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэхийн тулд хүн бүрийн үүрэг, оролцоо, хариуцлага чухал гэдгийг уриалан сурталчиллаа. Монгол Улсын хүнсний Манлай үйлдвэр Мандалговь хүнс ХХК, Уудам эко хүнс болон бусад хүнс, хүнсний үйлдвэрлэл худалдаа эрхлэгч аж ахуй нэгжүүд, иргэд өөрсдийн нэр төрлийн эрүүл мэндэд ээлтэй бүтээгдэхүүнийг танилцуулан сурталчилж иргэдэд эрүүл мэндэд ээлтэй органик үйлдвэрлэлийг дэмжих, эрүүл баталгаатай хүнс, хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэж хэвших чиглэлээр мэдээллийг хүргэн ажиллалаа. Ийнхүү зохион байгуулагдсан арга хэмжээнд идэвх санаачлагатай оролцож үйл ажиллагаагаа сурталчилахын зэрэгцээ иргэдийг эрүүл амьдралын зөв дадал хэвшил төлөвшүүлэхэд уриалан ажилласан Алтан өргөө бүжгийн холбоо, Говийн наран бүжгийн клуб, Хос-Од ширээний теннисний клуб, Бадминтоны холбоо, Таеквондогийн холбооны дэргэдэх “Зэв” клуб, “Салхит шувуу” унадаг дугуйн холбоо, “Шонхор фитнес” клуб болон хамтран ажилласан байгууллага, аж ахуй нэгжүүд, иргэддээ талархал илэрхийлье.            

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО