ЕБС-ийн сурагчид иргэний ёс зүйн боловсрол, түүх, нийгэм судлал, монгол хэл, үндэсний бичиг, уран зохиолын хичээлийн хөтөлбөрийн агуулга, стандартын хүрээнд эзэмшвэл зохих дэлхийн болон монголын соёлын өвийн талаарх мэдлэгээ ахуйн хүрээнд хэрхэн хэрэглэж дадал болгож буй бүтээлч ажлаар нь шалгаруулан урамшуулах зорилго бүхий Монгол улсын "Соёлын яам", СУИС-ийн "Соёлын сургууль"-аас хамтран зохион байгуулж буй "Соёлын өв" улсын эчнээ олимпиад нь 3 үе шаттай зохион байгуулагдлаа.
Дундговь аймгийн Соёл урлагийн газар II шатны шалгаруулалтыг зохион байгуулж Говийн Ирээдүй цогцолбор сургуулийн Түүх Нийгмийн Ухааны багш Б. Ууганцэцэгийн бэлтгэсэн 12б ангийн суралцагч Б.Дашдаваа түрүүлж, Улсын олимпиадад Дундговь орон нутгаа төлөөлөн амжилттай оролцож 98%-ийн гүйцэтгэлтэйгээр ТЭРГҮҮН БАЙР-нд орж мөнгөн шагнал, СУИС-д тэтгэлэгтэй суралцах урилгаар шагнагдлаа