Аймгийн суурин хүн амын тоо 2022 оны жилийн эцсийн байдлаар 47199 болж, өмнөх оноос 343 хүнээр буюу 0.7 хувиар буурсан байна. Энэ нь Монгол улсын суурин хүн амын 1.36 хувийг эзэлж байна. Суурин хүн амын тоонд өөр аймаг, нийслэлд болон гадаадад 6-аас дээш сараар амьдарч байгаа иргэдийн тоог оруулж тооцоогүй болно. Суурин хүн амын 49.8 хувийг эмэгтэйчүүд, 50.2 хувийг эрэгтэйчүүд бүрдүүлж байна. 2021 онтой харьцуулахад эрэгтэйчүүдийн тоо 0.8 хувиар, эмэгтэйчүүд тоо 0.6 хувиар буурчээ.
Танилцуулгыг дараах qr кодыг уншуулан бүрэн эхээр нь үзнэ үү