Дундговь аймгийн хэмжээнд 2022 онд /оны үнээр/ 25362.0 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 29482.4 сая төгрөгийн борлуулалт хийжээ. Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл өмнөх онтой харьцуулахад 17.6 хувиар буюу 3788.5 сая төгрөгөөр өссөн байна. Дээрх өсөлтөд уул уурхай олборлох аж үйлдвэр 21.8 хувь, боловсруулах үйлдвэрлэл 21.7 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.