Мэдээ, мэдээлэл

НОГООН БАЙГУУЛАМЖИЙН ТАЙРАЛТ, ХЭЛБЭРЖҮҮЛЭЛТИЙГ ТОГТМОЛ ХИЙГЭЭРЭЙ

         Хот суурин газрын мод байгалийн нөхцөлд ургаж байгаа модноос тэс өөр байдаг. Ялангуяа хотын нягтаршил ихтэй хэсэгт мод маш сайхан үзэмжтэй дүр төрхийг харуулж үүгээрээ хүмүүст амгалан тайван сэтгэгдлийг мэдрүүлж байх ёстой. Хүмүүс мод тарихдаа хоорондох зайг нь зөв тооцдоггүйгээс болж, орчин нөхцөл тохироогүйгээс, арчилгаа муутайгаас үүдэн ургах ерөнхий нөхцөл алдагдаж буруу ургалттай болдог. Модыг зөнгөөр орхивол нэг дороос хэд хэдэн шилбэ үүсэж ургах учир багаас нь зөв арчлан хэлбэржүүлж чадваас ганц бүдүүн гол шилбэтэй, өргөн саглагар титэм бүхий хэлбэртэй мод ургана. Гол ишнээс бусад ургасан шилбэ бүрийг тайрч авч жил бүр таналт хийж байж зөв хэлбэртэй ургуулдаг. Мод сөөгний титмийн жигд өсөлт, гадаад үзэмжийг харгалзан хавар эрт, намар орой титмийг хэлбэржүүлж засаж танах, үхэж, хатсан мөчрөөс цэвэрлэж, шинээр салаалсан хажуугийн мөчрийг тайрч, иш гаргаж хэлбэржүүлэх, залуужуулах, цэвэрлэгээний огтлолтуудыг хийдэг. Залуужуулах тайралтаар өсөлт нь зогсонги байдалд орсон, хөгширч муудсан, үхсэн мөчрүүдэд, найлзуур нь үзүүрээсээ хатаж байгаа мод, сөөгөнд хийнэ. Цэвэрлэгээний тайралтаар мод, сөөгөнд өвчин, хортны голомт үүссэн, гэмтсэн, буруу ургалттай, хатаж хуурайшсан мөчир, найлзуурыг цэвэрлэх зорилгоор хийнэ. Мод, сөөгийг хэлбэржүүлэх тайралт нь гурвалжин, бөөрөнхий, дөрвөлжин, баганан, гэх мэт олон янз байна. Хугарсан, гэмтсэн, мөчир, найлзуурыг хурц хутга, мөчир тайрагч хайчаар эгц огтолж тэр хэсэгт будаг түрхэж хамгаадаг. Мөн модны доод ишийг нарны төөнөлтөнд түлэгдэж гэмтэх, шавьж, өдөр шөнийн температурын хэт хэлбэлзлээс хамгаалах зорилгоор шохойн уусмалаар будна. Түүнчлэн үржүүлгийн ажилд тайралтыг ашиглан модоо хэлбэржүүлэн засч залуужуулахаас гадна шинээр өндөр ашиг шимтэй соортуудаа үржүүлэх боломжтой болдог. Тайралт, хэлбэржүүлэлт, хяргалтыг маш сайн даадаг мод бутаар цэцэрлэгжүүлэлт хийх, амьд хайс, хашлага, салхины хамгаалалтын үе хийхэд өргөн ашиглагддаг. Модыг сийрэгжүүлэх, залуужуулах, зам тээврийн аюулгүй байдлыг хангах зорилгоор тайралт таналтыг тодорхой хугацаанд, тодорхой үе шаттайгаар хийдэг. Огтлолыг хийх хамгийн тохиромжтой үе нь модны тайван байх ичмэл үед нь нахиа хөөхөөс өмнө хийх нь зүйтэй. Цэцэрлэгийн хутга, хайч, татуургатай ба татуургагүй хөрөө, цахилгаан хөрөө, хадуур, мөчир огтлогч, залгалтын хутга, зэрэг багаж хэрэгсэлүүдийг сонгож ашиглана.Таналт болон тайралтын ач холбогдол нь. Нэгдүгээрт гэмтсэн хатсан өвчилсөн хэсгийг авсанаар ургалтыг эрчимжүүлдэг. Юун түрүүнд хатсан ба цаашид ургах чадваргүй хэсгийг модноос тайрч авах хэрэгтэй. Энэ нь түүний ургалтанд сайнаар нөлөөлнө. Хатсан мөчир салаа нь модон дээр байх нь үндэсний системд ачаалалд өгч цаашдын ургалтын байдалд саад болсоор байдаг. Хатсан мөчир салаа нь бусад хэсгүүддээ нөлөөлж модны чийгийг алдагдуулах шалтгаан нь бас болдог.

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО