Зун цаг даанч сайхан. Зугаалж аялахад урамтай сайхан. Бид өдөр тутмын амьдралын их ачааллаас холдож, алжаал ядаргаагаа тайлах гэж, нүд алдам сайхан байгалийг л харж, мэдэрч, амрах гэж уул мод, гол нуурыг холоос зорьж очдог билээ. Гэвч аялагчид өөрсдийн хэрэглэсэн хог хаягдлаа буусан газраа хаяад явдаг хэвээр. Та хогоо машиндаа авч явж, зориулалтын цэгт хаяж хэвшээрэй. Нэг ширхэг гялгар уут байгальд шингэхдээ 20-1000 жил болдог тухай байнга л ярьдаг. Гэтэл талаар дүүрэн уут хийсэж, мод бут, зүлэг ногоон дээр хэвтэх гялгар уут байгаль, экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулахад их хэмжээний хор уршиг учруулж байна.