Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Салбарын улсын ерөнхий байцаагчийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 07/12 дугаартай Боловсруулах үйлдвэр, уул уурхай, барилгын салбарт “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”-ын хэрэгжилтэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх, 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 07/11 дугаартай Уул уурхай, тээвэр, хүнд үйлдвэрийн салбарын аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаанд хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналтын чиглэлээр урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх, 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 07/13 дугаартай “Төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухай” удирдамжуудын хүрээнд аймгийн Засаг Аймгийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А/323 тоот захирамжаар ажлын хэсэг томилогдож 2023 оны Дундговь аймгийн баруун болон зүүн сумдын нутагт орших ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй ашигт малтмалын олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа 13-н ААНБ-ын үйл ажиллагаанд хамтарсан хяналт шалгалтыг 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 06 дугаар сарын 16-ныг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэсэн.
Хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар 68 заалттай 13 албан шаардлагыг 13 аж ахуйн нэгж байгууллагад хүргүүлж, 1 аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон, Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулаагүй зөрчилд 2 аж ахуйн нэгж байгууллага дээр 3.850.000 төгрөгийн нөхөн төлбөр тогтоож ажилласан байна.