Мэдэгдэлд заасан хугацаанд сунгасан хашаагаа татаагүй иргэдэд дараагийн шатны арга хэмжээг авч байна.
Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэсэн заалтын дагуу хашаагаа татаагүй тохиолдолд газрыг албадан чөлөөлөх болохыг анхааруулж байна.