Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.10, 23.2.21 дэх заалт, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2015 оны А/105 дугаар тушаалаар батлагдсан “Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фотомониторингийн аргаар үнэлэх журам”-ын дагуу Дундговь аймгийн 15 сумын 247 цэгт бэлчээрийн газрын төлөв байдал, чанарын өөрчлөлтийг фотомониторингийн аргаар үнэлэх хээрийн судалгааны ажлыг 2023 оны 08 дугаар сарын эхний 10 хоногт багтаан хийж гүйцэтгэж байна.