“Дуу хуур, өв соёлын өлгий нутаг” Дундговь аймаг нь нүүдэлчин, малчин түмнийхээ өв соёлыг хадгалж, хамгаалж “Адуучны өв соёлын баяр” эвент арга хэмжээг Адаацаг сумын “Сүм хөх бүрд” эртний түүх, соёлын дурсгалт газар 3 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Энэхүү газар нутаг нь эртнээс Өгөдэй хааны намаржаа хэмээн түүх, сударт тэмдэглэгдэж Адуун сүргийн гол цөм цэг болдгоороо онцлог юм. “Адуучны өв соёлын баяр”-ын Адуучин тэмцээнд Өвөрхангай, Говьсүмбэр, Төв, Дундговь аймгийн 72 адуучин залуус оролцож, авхаалж, самбаа сорьсноос 1-р байр Адаацаг сумын О.Оргилболд, 2-р байр Сайнцагаан сумын Н.Жамбалдорж, 3-р байр Эрдэнэдалай сумын Баяржавхлан, Дэрэн сумын Г.Мягмаржав тусгай байр, Цагаандэлгэр сумын А.Дагвасүрэн тусгай байр эзэллээ. "Шилдэг дэмбээчин шалгаруулах тэмцээн"-д 64 дэмбээчин оролцсоноос 1-р байр Адаацаг сум Х.Доржхорол, 2-р байр Дэрэн сум Б.Пүрэвжаргал, 3-р байр Эрдэнэдалай сум С.Бөхбат, "Сайхан айрагтай айл шалгаруулах тэмцээн"-д 24 айл айргаа бүртгүүлснээс 1-р байр Адаацаг сум О.Гансүх, 2-р байр Дэрэн сум Л.Эрдэнэ-Очир, 3-р байр Адаацаг сум Ш.Энх-Амгалан, “Талын хуруу” хуруу барих шилдэг баг шалгаруулах тэмцээнд 24 баг оролцсоноос 1-р байр Дэрэн сум Б.Пүрэвжаргал ахлагчтай баг, 2-р байр Дэлгэрцогт сум Л.Золжаргал ахлагчтай баг, 3-р байр Адаацаг сум Дэмбээ ахлагчтай баг, "Айраг уух тэмцээн"-д эрэгтэй 18 оролцогчоос 1-р байр Адаацаг сумын Г.Оч-Эрдэнэ 2,8 литр (Аймгийн 13 удаагийн Аварга), 2-р байр Сайнцагаан сумын Э.Жаргалсайхан 2,5 литр, 3-р байр Эрдэнэдалай сумын Л.Мөнх-Оргил 2,4 литр, Айраг уух тэмцээнд эмэгтэй 9 оролцогчоос 1-р байр Дэлгэрхангай сумын О.Цэнгэлмаа 2,1 литр, 2-р байр Дэлгэрцогт сумын Г.Мөнхчимэг 1,85 литр, 3-р байр Дэлгэрцогт сумын М.Наранцэцэг 1,8 литр, "Сайхан хос морьтон шалгаруулах тэмцээн"-д 1-р байр Эрдэнэдалай сумын Ө.Батсуурь гэргийн хамт, 2-р байр Адаацаг сумын Б.Мөнхболд гэргийн хамт, 3-р байр Дэлгэрцогт сумын С.Цэрэндорж гэргийн хамт, Эрдэнэдалай сумын Анхбаяр гэргийн хамт, "Сайхан хөхүүр шалгаруулах тэмцээн"-д 1-р байр Эрдэнэдалай сумын С.Мөнхбаатар, 2-р байр Сайхан-Овоо сумын Г.Баатарчулуун, 3-р байр Дэлгэрцогт сумын С.Жаргалсайхан, Сайнцагаан сумын Гунгаадорж тусгай байр, "Дээлтэй бөхийн барилдаан"-д цолгүй 32 адуучин залуус оролцсоноос Эрдэнэдалай сумын Ж.Хатанбаатар түрүү, Адаацаг сумын Ц.Мөнхдалай үзүүр, Луус сумын Очирбат, Адаацаг сумын Т.Цэрэнпүрэв нар шөвгөрлөө.