Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ орон нутагт ажиллаж байгаа салбарын албан хаагчидтай уулзалт хийлээ. Уулзалтаар байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтэд анхаарах, дүйцүүлэн хамгааллын ажлыг сайжруулах, тарьсан модны ургалтыг хувийг нэмэгдүүлэх чиглэл өглөө. Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Н.Гантулга "Дундговь аймагт Бага газрын чулууны тусгай хамгаалалттай газрын өргөтгөлөөр Сүм хөх бүрдийг, Баянжаргалан сумын Аргын хадыг, Сайхан-Овоо сумын Онгийн хийдийг тус тус улсын тусгай хамгаалалтад нэмж авахуулах саналтай байгаагаа хэллээ.