Хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн хэлтсийн харъяа агентлаг газруудад Байгаль орчин, аялал жуулчлалын газрын бодлого төлөвлөлт, хяналт шинжилгээ үнэлгээний ажлын туршлага танилцуулах, 09 дүгээр сарын 27-ны өдөр тохиох “Дэлхийн аялал жуулчлалын өдөр”-ийг угтан “Аялал жуулчлалын мэдээллийн төвийн үйл ажиллагаа”-г сурталчлах, гар утасны "Dundgovi travel" аппликейшныг суулгах, аялал жуулчлалын салбарт салбар дундын уялдаа холбоог нэмэгдүүлэх кофе уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтаар аялал жуулчлалын нутгийн брэнд бүтээгдэхүүн хөгжүүлэлт, гар урлал, жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих, идэвхжүүлэх, эвент арга хэмжээний зохион байгуулалтыг хувийн хэвшил, төрийн бус байгууллагад хариуцуулах, цаашид хамтын ажиллагаагаа илүү сайжруулах зэрэг санал гарлаа.