1979 оны есдүгээр сард Испани улсын Торремолинас хотод болсон Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын ерөнхий ассамблейн III чуулганаас жил бүрийн есдүгээр сарын 27-ны өдрийг “ДЭЛХИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ӨДӨР” болгон тэмдэглэн өнгөрүүлэх тухай шийдвэрлэсэн бөгөөд 1980 оноос эхлэн ДАЖБ-ын гишүүн орнууд жил бүр уламжлал болгон тэмдэглэсээр иржээ. Манай Улс 1990 онд ДАЖБ-ын гишүүнээр элсч, 2007 оноос эл өдрийг салбарын хэмжээнд тэмдэглэсээр ирсэн юм. 2023 оны хувьд "АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ БА НОГООН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ" уриан дор тэмдэглэн өнгөрүүлнэ.