Орон нутгийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих, урамшуулах, брэнд бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлах, зах зээлд нэвтрүүлэх зорилгын дор
зохион байгуулагдаж байгаа “Дундговь түншлэл-2023” үзэсгэлэн худалдаанд иргэн, аж ахуй нэгж үйлчилгээ эрхлэгч нар оролцож байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгийн санаачилгаар хэрэгжиж буй “Шинэ хөдөө” төслийн хүрээнд 6х20 харьцаатай 5 сая
800 мянган төгрөгийн өртөг бүхий зуны хүлэмжийг Сайнцагаан сум, Бизнес хөгжлийн төв, Эрдэнэдалай сумын Далайн баялаг төгөл хоршоо, Говь-Угтаал сумын Загийн алим хоршоо, Хулд сум, Луус сум, Хот тохижуулах газар, .Дэлгэрцогт сум, Дэлгэрхангай сумдад тус тус олгохоор шийдвэрлэж, батламжийг гардуулав.
Манай аймгийн хувьд эхний 9 сарын байдлаар ХХС-ийн хөнгөлөлттэй зээлээс нийт 70 төсөлд 1,394,9 сая төгрөгийн зээлийг олгож, үүний үр дүнд шинэ ажлын байрын тоог 88-аар нэмэгдүүлэн, 50 ажлын байр хадгалагдсан байна. Мөн энэ онд ЖДҮГазраас 2-р ээлжийн санхүүжилтийг баталснаар 1,199,4 сая төгрөгийг 11 аж ахуйн нэгжид олгожээ.
Үзэсгэлэн худалдаа есдүгээр сарын 22-ныг дуустал үргэлжлэх тул та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.