Дундговь аймгийн нутагт орших улс, орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн байгаль хамгаалагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах үүднээс 7 байгаль хамгаалагчид орон нутгийн хөгжлийн сангийн 29.051.330 төгрөгөөр Яамаха брэндийн мотоцикл, хамгаалах хэрэгслийн хамт хүлээлгэн өглөө. Байгаль хамгаалагчдынхаа цаашдын ажилд нь амжилт хүсье.