Эрүүл мэндийн хөгжлийн төв болон Халдварт өвчин судлалын үндэсний төвтэй хамтран 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр “Элэг бүтэн Монгол” арга хэмжээний хүрээнд эрүүл мэндийн байгууллагуудын хэрэгжүүлэх үйл ажиллагааны зохион байгуулалт, арга зүй болон элэгний В, С вирусийн илрүүлэг шинжилгээ, эмчилгээ, хяналтын чиглэлээр эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа.
Сургалтыг танхим, цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулж Нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүд болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нийт 104 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдлаа.