Баярын хуралд аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат оролцож, Дундговь аймгийн эм хангамжийн салбарт хувь нэмрээ оруулан, хүн амын эрүүл мэндийн хэрэгцээ шаардлагад нийцсэн эм, эмнэлгийн хэрэгслийг тасралтгүй, хүртээмжтэй хангахад зүрх сэтгэл, хөлс хүчээ зориулан ажилласан үе үеийн ахмадууд, эм зүйч, эм найруулагч, ажилчдад баяр хүргэн, талархал илэрхийлж, ахмадуудад гарын бэлэг гардуулав. Түүнчлэн Эрүүл мэндийн газрын дарга Б.Алтантөгс болон эм зүйн салбарын ахмад, дунд, залуу үеийн төлөөллүүд баяр хүргэж, үг хэлсэн юм. Мөн салбартаа үр бүтээлтэй ажилласан Ажилчдыг шагнан урамшуулжээ. Үүнд“ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” ЦОЛ ТЭМДГЭЭРУ.Өнөрчимэг - МНЧ эмийн сангийн жор баригчО.Сэргэлэн - МНЧ эмийн сангийн нягтлан бодогчЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ “ЖУУХ БИЧИГ”-ЭЭРХандсүрэн – “Увдист” эмийн сангийн жор баригчАЙМГИЙН “ХҮНДЭТ ТЭМДЭГ”-ЭЭРД.Цэдэвээ – Ахмад ажилтанО.Цэцэгмаа - Нэгдсэн эмнэлгийн ахмад ажилтанАЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН “ЖУУХ БИЧИГ”-ЭЭРБ.Мөнхзул – “Дундговь эм хангамж” ХХК-ийн эмзүйчЭ.Цэрэнпагам – “Монос Дундговь” ХХК-ийн жор баригч нарыг тус тус шагнасан байна.