Энэ онд манай аймагт 1,1 тэрбум төгрөг хувиарлагдсан. Аймгийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А/322 тоот захирамжаар байгуулагдсан Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл болгох, төсөл сонгон шалгаруулах журам”-ын дагуу жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн төслийг 2023 оны 02 дугаар сарын 09-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл орон даяар нэгэн зэрэг цахимаар хүлээн авсан.
2023 оны 03 дугаар сарын 22-25-ны өдөр бичиг баримтын иж бүрдэл шалгах шатыг хийж 14 төсөл иж бүрдэл тэнцэн дараа шатанд тэнцсэн. Нарийвчилсан шатанд 11 төсөл тэнцсэнээс 1 дүгээр ээлжинд 10 төсөлд 1,100,0 сая төгрөг, 2 дугаар ээлжинд 1 төсөлд 99,4 сая төгрөгийг хувиарласан. Энэ онд ХХААХҮЯамны сайдын тушаалаар 2-р ээлжийг санхүүжүүлэхээр болсон.
2023 онд ЖДҮХСангаас 11 ААНэгжид 1,199,400,000 төгрөг олгосон байна.