Мэдээ, мэдээлэл

ДУНДГОВЬ АЙМГИЙН ХҮНС ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗРЫН ХЯНАЛТЫН АЛБАНЫ МЭДЭЭ

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан 2023 оны 06 дугаар сарын 06-ны 08-00-02/06 дугаартай удирдамжийн дагуу аймгийн 11 /Сайхан-Овоо, Эрдэнэдалай, Дэлгэрхангай, Хулд, Луус, Өлзийт, Дэлгэрцогт, Дэрэн, Говь-Угтаал, Цагаан дэлгэр, Сайнцагаан / сумын 28 худалдааны газруудад төлөвлөгөөт болон гүйцэтгэлийн хяналт шалгалт хийгдэж байна. Төлөвлөгөөт хяналт шалгалтаар давхардсан тоогоор нийт 327 дутагдал илрүүлж, хяналт шалгалтын явцад 27,2% буюу 89 дутагдлыг тухайн объект дээр нь арилгуулж, бусад дутагдлуудыг арилгуулахаар 220 заалттай улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага өгсөн. Албан шаардлагын хэрэгжилт 86%-тай байна. Хяналт шалгалтын явцад стандарт дүрэм журам мөрдөж ажиллаагүй, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэл хөтлөөгүй нэг иргэнд хялбаршуулсан журмаар Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 5.3 дахь заалтын дагуу арга хэмжээ авч ажиллаа. Хяналт шалгалт хийснээр шалгалтад хамрагдсан 28 объектуудын 89% нь эрсдэл буурсан байна.

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО