Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт орших "Цагаан суварга, Дэл, Хөнжилийн уул" тусгай хамгаалалттай газар нутаг хариуцсан байгаль хамгаалагч болон тус газар нутагладаг 8 иргэний хамт "Цагаан суварга"-ын орой, төв зам дагуу, отоглох цэгийг хамруулан нийт 2 га талбайн 2 тонн хог цэвэрлэж, төвлөрсөн хогийн цэгт буулгалаа.